Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Залуусын, тэр дундаа “Gen Z” үеийнхний өрнүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа непалчууд парламентын сонгуулиа зохион байгуулах гэж байна.
Тус улс 1990 оноос хойш 32 удаа Засгийн газраа сольсон нь улс төрийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлж, голдуу хөдөө аж ахуйд тулгуурласан эдийн засгийг сулруулан, сая сая иргэн гадаадад ажиллахад хүрсэн юм.
Маргааш болох сонгуульд Непалын 19 сая иргэн санал өгөх бөгөөд 275 гишүүнтэй парламентын 165 гишүүнийг шууд сонгож, 110 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор бүрдүүлнэ.
Сонгуулийн гол өрсөлдөөн эрх баригч эвсэл, сөрөг хүчний намуудын хооронд өрнөнө гэж ажиглагчид таамаглаж байна. Мөн реп дуучин байсан, Катманду хотын захирагч асан Балендра Шахын нам хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр тодроод буй.

“Gen Z”үеийнхний удирдсан эсэргүүцлийн улмаас Засгийн газар нь огцорч, ээлжит бус сонгууль зохион байгуулж байгаа Азийн хоёр дахь улс Непал болж байгаа бөгөөд энэ удаагийн улс төрийн нөхцөл өмнөхөөс харьцангуй өөр байгааг ч судлаачид онцолж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557