ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сарын эхээр гурван өдөр Украинд гал зогсоохыг уриаллаа. Тодруулбал, дэлхийн II дайнд оросууд ялсны 80 жилийн ой буюу тавдугаар сарын 8-11-ний өдрүүдэд галаа зогсоохыг уриалж байгаа юм. Кремлийн энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Дайны галыг түр зогсоох уриалгыг Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжиж байгаа ч энх тайвныг тогтоож, хоёр тал хэлэлцээрт хүрээсэй гэж хамгийн их хүсэж байгаа” хэмээлээ. 

Гэхдээ дөрөвдүгээр сарын 19-нд буюу Христийн шашны улаан өндөгний баяраар 30 цагийн хугацаанд гал зогсоохыг Кремль уриалж байсан ч  бие бие рүүгээ довтолсон гэж хоёр тал нэг нэгнээ харилцан буруутгаж, Украины 62 иргэн амиа алдаж, 290 хүн шархадсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. 
Үүний зэрэгцээ Европын орнууд, АНУ хоёр тал дайныг дуусгах тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлж, холбогдох хэлэлцээрийг хийж байна. Гэвч тохиролцоонд хүрэх нөхцөлийг хоёр тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 

Эх сурвалж: CNN 

#В.Путин, #Дэлхийн мэдээ, #УКраин, #Ялалтын баяр, #Гал зогсоох,