Б.Батзориг нь 2007 онд архитектурын гэрэл зураг сонирхож авч эхэлсэн юм. Тухайн үедээ барилгын хэлбэр онцлог, зохиомж, өнгө, орон зай, хэсэг бүрийг дурандаа багтаахын тулд олон гэрэл зургийн нийлбэр буюу панорама арга барилыг түлхүү ашигладаг байв.
2008 онд барилга угсралтын явцын туршлага судлахаар зуны амралтаар Англи улсыг зорих доо балар эртний үеэс Стоунхенж (Stonehenge), дундад зууны Английн Перпендикуляр Готик архитектурын урсгалын төлөөллүүдийн нэг Эзэн хааны коллежийн сүм (Kings collage chapel), орчин үеэс Лойдын барилгыг (Llyod building) үзэж, архитектурын түүхэн цаг хугацаагаар аялан танилцах даа цөөн хэсгийг л “АРХИВ”-лжээ.
2010 онд Амстердамын Гудамж (Street of Amsterdam) олон улсын оюутны семинарт (workshop) оролцож байх даа Голландын Де Стайл (De Stilj) хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон “Cafe De Unie”, “Кифхок орон сууцны хотхон”-ыг (Kiefhoek Housing Development) зэрэг Модерн архитектурын түүхэнд тод үлдсэн барилгуудыг зорин очиж баримтжуулан “АРХИВ”-лан авч амжиж чаджээ.
2011 онд төгсөж ирээд Монгол улсын түүхэн барилгуудыг он цаг дарааллаар нь “АРХИВ” болгон хадгалж авахын сацуу архитектор гэдэг талаасаа гэрэл зурагт хандаж буй хандлагыг онцолсон “Oрон зайн сүнс” нэртэй цуврал уран бүтээл гаргаж байв.
Гэрэл зурагчин Архитектор Б.Батзоригийн мэргэжлийн онцлог, туршлагыг харуулсан гэрэл зурагуудаараа “АРХИВ” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэн та бүхний мэлмийг мялааж байна.
Үзэсгэлэнгийн куратороор гэрэ зурагчин Б.Бат-Оргил ажилласан байна.