АНУ болон Их Британи гаалийн татварын шинэ тарифын асуудлаар дахин хэлэлцэж байна. Тодруулбал, зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифаа харилцан буулгах талаар тохиролцоонд хүрснээ удахгүй зарлах төлөвтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” цахим хуудсандаа томоохон улстай хийсэн худалдааны гэрээний талаар Цагаан ордонд хэвлэлийн хурал хийхээ зарлаад байна. Үүний зэрэгцээ Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер мөн худалдааны хэлэлцээний талаар мэдээлэл хийх гэж буйг тус улсын Засгийн газрын төлөөлөгч баталжээ.
Хоёр улсын хэлэлцээр ган болон автомашины салбарт ногдуулсан 25 хувийн тарифыг бууруулах, мөн экспортын тодорхой хэсэгт хөнгөлөлттэй тарифын квот тохирох чиглэлд өрнөж байна гэж шинжээчид таамаглаж буй. Харин Их Британийн зүгээс АНУ-ын автомашинд ногдуулсан тарифаа бууруулах, мөн Америкийн технологийн компаниудад нөлөөлдөг цахим борлуулалтын татварыг багасгах боломжийг хариу санал болгож магадгүй байгаа аж. Энэхүү гэрээ хэдийгээр харьцангуй хязгаарлагдмал хүрээтэй байж магадгүй ч улс төрийн хувьд АНУ болон Их Британи хоёрт чухал ач холбогдолтой гэж ажиглагчид онцолж буй.

Трампын эхлүүлсэн худалдааны дайн нь санхүүгийн зах зээлд томоохон савлагаа үүсгэж, Төвбанкууд болон бизнес эрхлэгчид сорилттой тулгарсаар байна. Олон улсын валютын сан өнгөрсөн сард АНУ, Хятад болон олон улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулан шинэчиллээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дэлхийн мэдээ, #Их Британи, #ТАТВАР,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557