АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалынхаа үеэр 200 тэрбум гаруй ам.долларын гэрээ хийснээ албан ёсоор зарлалаа. Энэхүү айлчлал нь хоёр улсын эдийн засгийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой байсан бөгөөд худалдаа, технологи, агаарын тээвэр, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарыг хамарсан өндөр дүнтэй  хэлэлцээрүүдийг хийж чадлаа. 

Тухайлбал, Арабын Эмиратын агаарын тээврийн “Etihad Airways” компани “Boeing” болон “GE Aerospace” компанитай 14.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний хүрээнд “Etihad” компани Америкт үйлдвэрлэсэн 28 ширхэг “Boeing 787” болон “777X” онгоцыг GE хөдөлгүүртэйгээр худалдан авахаар тохиролцсон байна. 
Үүнээс гадна Эмират АНУ-ын хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч болон үйлдвэрлэлийн салбарт ирэх 10 жилийн хугацаанд 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлаад буй. Мөн энэ хүрээнд хиймэл оюун ухааны чиглэлээр дэлхийн хамгийн том дата төвийг Абу-Дабид байгуулах төсөл эхлүүлэхээр тохиролцжээ. 

Эдгээр хэлэлцээр нь Трампын дотоод болон гадаад эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, АНУ-ын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, технологийн шинэ эрин үеийг хамтран хөгжүүлэх зорилготой томоохон алхам болж байгааг ажиглагчид онцолж буй. 

Эх сурвалж: Reuters 

#Арабын Нэгдсэн Эмират Улс, #Дональд Трамп, #Дэлхийн мэдээ, #200 тэрбум гаруй ам.долларын гэрээ,