АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдар туссан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Түүний мэдэгдэлд дурдсанаар, хавдар хурдацтай тархаж, ясанд үсэрхийлсэн байж магадгүй аж.
Өдгөө 82 настай Байдены гэр бүл эмч нартай зөвлөлдөж, хавдрыг эмчлэх боломжуудыг судалж байна. Түүний эрүүл мэндтэй холбоотой асуудал 2021-2025 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаанд ч олны анхаарлыг татсаар байсан бөгөөд 2024 оны сонгуульд дахин нэр дэвшихээ гэнэт зогсоосныг ч ажиглагчид онцолж байв. Байден 2020 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн өндөр настай хүн байсан бол, Трамп 2024 онд 78 насандаа дахин Төрийн тэргүүн болж энэ дээд амжилтыг эвдсэн юм.
Эх сурвалж: Reuters

#хорт хавдар, #Инга Х. Жо Байден,