АНУ-ын Пенсильвани мужид амьдарч буй, 32 настай Вэнди Ортизэд тус улсаас гарах шийдвэрийг биелүүлээгүй гэж 1.8 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Сальвадороос дүрвэн ирсэн, тусгай хэрэгцээтэй зургаан настай хүүтэй, цагийн 13 ам.долларын орлоготой тэрбээр Америкт 10 дахь жилдээ амьдарч буй аж.
Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр АНУ-ын Цагаачлалын алба хууль бусаар оршин суух, улсаас гарах эцсийн шийдвэрийг зөрчсөн 4500 орчим цагаачид нийтдээ 500 сая ам.долларын торгууль ногдуулах мэдэгдэл илгээжээ.
Цагаачлалын асуудлаар дагнан ажилладаг хуульчид онцолж буйгаар, тэдний зарим үйлчлүүлэгчид хэдэн мянган ам.доллараас 1.8 сая ам.доллар хүртэлх торгууль хүлээсэн гэнэ. Мөн хууль зөрчсөн цагаачдад 30 хоногийн дотор тангараг өргөсөн бичгээр, нотлох баримттайгаар хариу өгч торгуулийг эсэргүүцэх боломж олгожээ.
Энэхүү хатуу арга хэмжээ нь Трампын цагаачдыг сайн дураараа АНУ-аас гаргах буюу “self deport” бодлогын хүрээнд хэрэгжиж буй алхмуудын нэг юм. Энэхүү шийдвэрийн дагуу хууль зөрчиж АНУ-д үлдсэн цагаачдад өдөр бүрт 998 ам.долларын торгууль оногдуулахыг тусгасан байна. Эл арга хэмжээ таван жилийн хугацаанд хэрэгжинэ гэж үзвэл хамгийн их торгуулийн дүн 1.8 сая ам.доллар болж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Цагаач,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557