COVID-19 вирусийн халдвар БНХАУ, Хонконг, Сингапур, Тайланд зэрэг Азийн орнуудад огцом нэмэгдэж байна. Тухайлбал, Хонконгт нэг долоо хоногийн хугацаанд ковидын халдвар хүндэрсэн 31 тохиолдол бүртгэгдсэн бол Сингапурт энэ тоо 28 хувиар нэмэгджээ. Хонконгийн Халдварт өвчний хяналтын төвийн захирал Альберт Аугийн мэдэгдэж буйгаар, ковидын шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол өмнөх оноос хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн байна. Үүнээс гадна Хонгконгийн алдарт дуучин Исон Чан COVID-19-ийн халдвар авсан нь Тайваньд хийх байсан тоглолтуудыг цуцлахад хүргэлээ.
Харин Сингапурын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 5-р сарын эхний долоо хоногийн байдлаар 14,200 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдварын тархалт 28 хувиар өсжээ. Тиймээс өндөр настай, дархлаа сул хүмүүс дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж буй.
Хятад ч COVID-19-ийн халдвар нэмэгдэж байна. Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, дөрөвдүгээр сараас тавдугаар сард шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдлууд өмнөх сартай нь харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Халдварын тохиолдлын дийлэнх нь өмнөд мужуудад гарч буй.
Зуны улиралд вирусийн гаралтай ихэнх өвчний тархалт буурдаг ч ковидын тохиолдол ихсэж байгаа нь энэ вирус улирал дагаж идэвхждэг гэх ойлголтыг үгүйсгэж байна.
Эх сурвалж: The Economic Times

#COVID-19, #Дэлхийн мэдээ, #ковид,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557