Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалыг хумих хүрээнд баривчилгаа явуулсны дараа эсэргүүцлийн жагсаал болж, энэ нь хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу бямба гарагийн орой Лос-Анжелесын Парамаунт дүүрэгт анх 60 орчим хүн жагссан бөгөөд Холбооны цагаачлалын агентлаг (ICE) баривчилгаа хийснийг тэд эсэргүүцэж буй юм. Жагсаалын үеэр гаалийн хяналтын албаны ажилтнууд болон оршин суугчдын хооронд мөргөлдөөн болж, цагдаа нар нулимс асгаруулагч хий болон галт хэрэгсэл ашиглахад хүрлээ. Дональд Трамп энэ асуудлаар “Хууль бус байдал газар авсан тул Үндэсний гвардийн цэргүүдийг Лос-Анжелес руу илгээж байна” хэмээжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетх хэрвээ зөрчил хурцдаж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсвэл тэнгисийн явган цэргүүдийг яаралтай дайчлахад бэлэн гэж анхааруулав.

Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом харин иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхийг уриаллаа. Өнгөрсөн баасан гарагт ICE агентлаг Лос-Анжелест 44 хүнийг цагаачлалын дүрэм зөрчсөн хэргээр баривчилсан бол долоо хоногийн хугацаанд 118 хүнийг саатуулаад байна. Лос-Анжелест гадаад гаралтай иргэд олноор оршин суудаг, үүнийг дагаад цагаачид ч цөөнгүй бөгөөд хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг илрүүлэн, албадан гаргах ажиллагаа өргөн хүрээг хамарч, үүнийг дагаад эсэргүүцэл ч эрчимжих төлөвтэй.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Америк Улс, #АНУ, #цагаачлалын эсрэг жагсаал, #Лос Анжелес, #цагаачлал,