МАН-ын VII бага хурал өчигдөр(2025.06.09) болж, Удирдах зөвлөвлөлөөс санал нэгтэйгээр нэр дэвшүүлсэн Г.Занданшатар, Бага хурлын заалнаас нэр дэвшсэн Г.Тэмүүлэн нар дээр нууц санал хураасан. МАН-ын бага хурлын нууц санал хуралтын дүн гарч 67,84 хувийн саналаар 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр дэмжсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн цахим хуудас дээр:
"Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий #ЭДИЙН_ЗАСГИЙН_ЭРХ_ЧӨЛӨӨНИЙ_БОДЛОГЫГ дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө.
Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляци өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна.
Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа.
Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.
Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн ажиллана гэж итгэж байна. #ЭДИЙН_ЗАСГИЙН_ЭРХ_ЧӨЛӨӨ #БОДЛОГЫН_ӨРСӨЛДӨӨН" гэж нийтэлжээ.

#МАН, #МАН-ын VII бага хурал, #УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,