Австрали Улсад орон сууцны дундаж үнэ түүхэндээ анх удаа нэг сая австрали доллар буюу ойролцоогоор 652,000 америк долларыг давсан тухай Үндэсний статистикийн газраас мэдээлэв. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар дундаж орон сууцны үнэ 1,002,500 доллар болсон нь өмнөх улирлаас 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэр дундаа тус улсын баруун болон өмнөд хэсэг, тэр дундаа Күинслэнд муж үнийн өсөлтөөрөө тэргүүлж байна. Австрали нь угаас үл хөдлөх хөрөнгө хамгийн үнэтэйд тооцогддог улс боловч сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ улам өссөөр иргэд орон сууц худалдаж авах, түрээслэх бараг боломжгүй болоод байна. Шинжээчдийн үзэж буйгаар, орон сууцны хомсдол, хүн амын өсөлт, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчдад олгогддог татварын хөнгөлөлт зэрэг хүчин зүйл орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж. 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе орон сууц барих хууль, журмыг хялбарчлах талаар анхаарч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид, бизнес эрхлэгчид барилгын зөвшөөрөл авах процесс хэт түвэгтэй, удаан хугацаа шаарддаг гэж удаа дараа шүүмжилсээр ирсэн бөгөөд цаашид энэ явцыг илүү хялбар болгож, иргэдийн орлогод дүйцэхүйц хямд, хүртээмжтэй орон сууц барихыг дэмжих нь үр дүнтэй судлаачид онцолж буй. Австрали Улс ирэх таван жилийн хугацаанд 1.2 сая шинэ орон сууц барихаар зорьж байгаа юм. 

Эх сурвалж: BBC

#Австрали улс,