Израиль, Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн оролцооны талаар анхаарал татсан мэдэгдэл хийж, Ираны эсрэг хатуу байр суурь илэрхийллээ. Тэрбээр Ираныг ямар ч болзолгүйгээр бууж өгөхийг шаардсан бөгөөд цөмийн гол байгууламжуудыг бөмбөгдөхөд АНУ-ын оролцоог нэмэгдүүлэх хувилбарыг авч үзэж байна хэмээн эх сурвалжууд мэдээллээ. 

Үүний зэрэгцээ Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей “Тулаан эхэллээ” хэмээн сошиал сүлжээнд бичиж, Израильд анхааруулга өгсөн бөгөөд Дональд Трамп түүнд “Тогтож азна” хэмээн хариулаад байна. 

Мөн Дональд Трамп Ираны цөмийн байгууламжуудыг АНУ-ын цэргийн хүчээр бөмбөгдөх хувилбарыг нааштай хүлээн авч эхэлсэн бөгөөд цаашид дипломат аргаар асуудлыг шийднэ гэдэгт эргэлзэж буй аж. CNN-ийн шинжээч Стивен Коллинсоны үзэж байгаагаар, Трамп ийнхүү эрс мэдэгдэл хийж, улмаар Вашингтоныг цэргийн ажиллагаанд татан оролцуулбал Ойрхи Дорнодод шинэ дайн гарах магадлал өндөр байгаа аж.

Эх сурвалж: CNN

#Дэлхийн мэдээ, #Израил Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн,