Иран Израил руу пуужингаар харвасан нь өмнөд нутгийн Беэр-Шева хотын Сорока эмнэлгийг онож, 65 хүн шархдаж гэмтсэн байна. Ираны төрийн мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, пуужингууд эмнэлгийг бус, хажууд нь байрлах цэргийн байгууламжийг онилсон аж.

Нөгөө талаас, Израилын арми Ираны цөмийн байгууламжууд болох Аракийн хүнд усны реактор, мөн Натанзагийн байгууламжийг онилон довтлоод байна.
Энэ бүхнээс үүдэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилд шууд дэмжлэг үзүүлэх, эсэх дээр шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгааг ажиглагчид онцолж байна.

Трамп Иранд цохилт өгөх төлөвлөгөөг авч үзэж буй ч шийдвэрээ эцэслэн гаргаагүйг эх сурвалжууд мэдээлжээ. Харин Ираны дээд удирдагч Али Хаменей хэрэв АНУ мөргөлдөөнд оролцвол нөхөн төлшгүй хор хохирол амсах болно хэмээн анхааруулаад буй. 

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Израил Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн,