Израил, Ираны хоорондын агаарын дайн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй энэ үед зөрчлийг дипломат аргаар шийдэхийг Европын удирдагчид уриаллаа.
Өнгөрсөн баасан гарагт Израил Иран руу агаараас цохилт өгч, Тегеран ч пуужин, дроноор хариу довтолсноор мөргөлдөөн эхэлсэн. Одоогоор Израилийн агаарын довтолгооны улмаас Иранд 639 хүн амь үрэгдсэний дотор цэргийн дээд удирдлагууд, цөмийн эрдэмтэд ч байгаа юм. Харин Ираны довтолгооны улмаас 20 гаруй энгийн иргэн амь насаа алдаад байгааг Израил мэдэгдсэн.
Зөрчлийг энхийн замаар шийдэхээр Их Британи, Франц, Герман болон Европын холбооны дипломат тэргүүд Женев хотод Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчитэй уулзалт товлоод буй. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми “Одоо бол Ойрхи Дорнодод өрнөж буй дайныг зогсоох, бүс нутгийг бүхэлд нь хамрахаас сэргийлэх цаг” гэж онцлов.
Эх сурвалж: Reuters

#Дэлхийн мэдээ, #Израил, #иран, #Израил Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн,