АНУ Ираны цөмийн байгууламжууд руу довтолж, Израилийн ажиллагаанд нэгдсэнээр 1979 оны хувьсгалаас хойших Ираны эсрэг өрнөдийн хамгийн том цэргийн довтолгоо боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Фордоу дахь Ираны цөмийн байгууламж руу 30,000 фунт жинтэй бөмбөг хаясны дараа Иран Улс “Өөрсдийгөө хамгаална” хэмээн мэдэгдэв. 

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Истанбулд хийсэн мэдэгдэлдээ: “АНУ олон улсын хуулийг үл хүндэлдэг, тэд хүч, сүрдүүлгийн хэлээр л ойлгодог. Бид өшөөгөө авсны дараа л дипломат яриа хэлэлцээ үргэлжилнэ” гэжээ. Тэрээр АНУ-ын эсрэг бүх боломжит хариу арга хэмжээг авна гэж анхааруулсан байна.

Иран өшөө авахаа амласан ч одоогоор АНУ-ын цэргийн баазуудыг онилох, эсвэл дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг хаах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам кибер халдлага болон хүчирхийлэл гарах магадлалтай “өндөр аюул заналхийллийн орчин” байгааг анхааруулж, томоохон хотуудад цагдаагийн хяналт, хамгаалалтыг чангатгасан байна.

Мөн бүс нутгийн агаарын тээвэрт аюул учирч болзошгүй хэмээн зарим нислэгүүдийг цуцалжээ.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #АНУ Иран,