АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social сүлжээнд Ирантай холбоотой анхаарал татсан мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр “Иран саяхан өөрийн хоолойг (strait) бүрэн нээж, чөлөөтэй нэвтрэхэд бэлэн болсноо зарлалаа. Баярлалаа!” хэмээн бичсэн байна.Энэхүү мэдэгдэл нь Персийн булан дахь стратегийн чухал гарц болох Ормузын хоолойтой холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Тус хоолой нь дэлхийн нефтийн тээврийн гол замуудын нэг бөгөөд олон улсын худалдаанд онцгой ач холбогдолтой юм.

Сүүлийн үеийн мэдээллүүдээс үзвэл Иран гал зогсоох хугацаанд уг хоолойг худалдааны зориулалтаар нээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэх таамаг гарчээ. Хэрэв энэ нь бодит шийдвэр болбол дэлхийн худалдаа, тэр дундаа нефтийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж шинжээчид дүгнэж байна.Гэсэн хэдий ч дээрх мэдээлэл нь албан ёсны эх сурвалжаар бүрэн баталгаажаагүй байгаа тул цаашид хэрхэхийг ажиглах шаардлагатай хэвээр байна.

#онцолсон, #АНУ, #газрын тос, #иран, #нефть, #Ормузын хоолой, #АНУ ираны дайн, #Дэлхий худалдаа,