Энэ долоо хоногт Нидерландын Хааг хотод Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болж буй. Хоёр өдөр үргэлжилж байгаа энэхүү уулзалтаар эвслийн гишүүн орнуудын нийтлэг үүрэг, хариуцлагыг баталгаажуулж, мөн ОХУ-ын эсрэг хамгаалалтаа өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгыг чухалчилж байна.
Дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий таван хувьд хүргэж нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Өмнө нь энэхүү зардлыг хоёр хувьд хүргэхээр зорьж байсан бол ийнхүү хоёр дахин нэмэгдүүлснээр батлан хамгаалахад 3.5 хувь, аюулгүй байдлын дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэгт 1.5 хувийг зарцуулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн жил НАТО-гийн гишүүн орнууд нийтдээ ДНБ-ий 2.6 хувийг батлан хамгаалахдаа зарцуулсан бөгөөд үүний 818 тэрбум ам.долларыг АНУ дангаар гаргажээ.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес энэ зорилтыг заавал биелүүлэх шаардлагагүй хэмээн уулзалтын үеэр мэдэгдсэн ч НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “НАТО-д онцгой нөхцөл, хөнгөлөлт гэж байхгүй. Бүх гишүүн оролцох үүрэгтэй” хэмээн онцоллоо.
Түүнээс гадна ОХУ-ын хийж буй дайныг аюул занал гэж тодорхойлон, Украинд дэмжлэг үзүүлэх байр сууриа уг уулзалтаар баталгаажуулав. Гол нь уг уулзалтаар НАТО-гийн эвслийн хамгийн гол зарчим болох Вашингтоны гэрээний 5-р зүйлийг дахин баталж, “Нэг гишүүн орон руу халдвал бүх эвсэлд халдсан гэж үзнэ” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Нато,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557