АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг бодлогын хүрээнд Калифорнийн хөдөө аж ахуйн бүсэд явуулсан шалгах, баривчлах ажиллагааны улмаас ургац хураалт саатаж, фермүүдийн үйл ажиллагаа доголдож байна.
Тус мужийн Вентура тойргийн фермер Лиза Тэйтийн хэлснээр, өнгөрсөн долоо хоногт болсон гэнэтийн шалгалтын дараа ажилчдын 70 хувь нь ажилдаа ирэхээ больж, ургац нь ялзарч муудах эрсдэл учраад байна. Үүн шиг хяналт, баривчилгаа нэмэгдэхийн хэрээр олон олон ферм ажиллах хүчний хомсдолд орж, ургацаа хурааж чадахгүйд хүрч байна.
Калифорни нь АНУ-ын нийт жимс, самрын 75 хувь, ногооны хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 2023 онд тус муж 60 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулжээ.
АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын ажилчдын 80 орчим хувь нь гадаадын иргэд байдаг бөгөөд тэдний талаас илүү хувь нь бичиг баримтгүй гэдэг тооцоо бий. Эдгээр иргэнийг хоморголон баривчлах нь хүнсний нийлүүлэлт, үнэ, экспортод ноцтой аюул дагуулна гэж шинжээчид анхааруулж байна.
Эдийн засагч Дуглас Хольц-Икин “Цагаач ажилчдыг алдах нь хүнсний хангамжийн сүлжээ, тариалангийн салбарт ноцтой нөлөө үзүүлнэ. Үүний дүнд үнэ өсөж, фермерүүд алдагдал хүлээж болзошгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557