АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнамтай худалдааны шинэ гэрээ байгуулснаа зарлаж, импортын бараанд нь 20 хувийн татвар ногдуулах болсныг мэдэгдлээ. Трамп татварын шинэ бодлогынхоо дагуу тус улсад 46 хувийн өндөр татвар төлөвлөснөө эрс бууруулан зөөлрүүлж байгаа нь энэ юм. Харин Вьетнамаар дамжуулан экспортолсон бараанд 40 хувийн татвар ногдуулах аж. Трампын худалдаа, үйлдвэрлэлийн ахлах зөвлөх Питер Наваррогийн хэлснээр, Вьетнамаас АНУ руу гарч буй экспортын гуравны нэг нь Хятадад үйлдвэрлэсэн бараа байдаг гэнэ.
Шинэ хэлэлцээрийн хүрээнд Вьетнам АНУ-ын бараанд ямар ч татвар ногдуулахгүйгээр заасан байна. Трамп “Тэд манай барааг татваргүйгээр хүлээн авна. Америк бүтээгдэхүүн Вьетнамын зах зээлд бүрэн нэвтэрнэ” хэмээжээ. “Nike”, “Apple”, “Gap”, “Lululemon” зэрэг дэлхийн томоохон брэндийн үйлдвэрүүд Хятадын татвараас зайлсхийх зорилгоор Вьетнамд төвлөрч үйл ажиллагаагаа шилжүүлсэн нь энэ гэрээнд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Үүний зэрэгцээ Трампын гэр бүл Вьетнамд үл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Тухайдбал, зочид буудал, гольфийн талбай, тансаг зэрэглэлийн хотхон барих 1.5 тэрбум ам.долларын төсөл үүнд багтаж байгаа бөгөөд мөн Хо Ши Мин хотод “Trump Tower” барих байршлыг хайж байгаа аж.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557