Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский улс орныхоо агаарын хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор өдөрт 1000 сөнөөгч дрон үйлдвэрлэх төлөвлөгөөгөө зарлаж, үүнд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байгааг онцоллоо.
Ингэснээр тэд зэвсгийн нөөцөө хэмнэж, өндөр үнэтэй гадаадын пуужин ашиглахгүй байх давуу талтай гэж үзэж байна. Дотооддоо үйлдвэрлэх сөнөөгч дронуудыг Украин гол хотуудыг нь чиглэн ирдэг “Шахед” буюу амиа золиослогч дронуудыг сөнөөхөд ч ашиглах аж.
Оросын довтолгоо эхэлснээс хойш сүүлийн 3.5 жилийн хугацаанд дрон нь хоёр талын хувьд дайтах үндсэн зэвсэг болж хувирсан бөгөөд Украины хувьд дотооддоо үйлдвэрлэсэн, хямд өртөгтэй сөнөөгч дрон нь агаарын хамгаалалтын гол хэрэгсэл болоод байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557