Япон Улсын ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга М.Ямашита нар 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр(*)-өөр хэрэгжсэн “Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслол өчигддөр боллоо.

Уг төслийн хүрээнд тус дүүргийн 21-р хороо (Жаргалант тосгон)-нд Изүнокүни хотоос хандивласан гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр алслагдмал тосгонд гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь насыг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, улмаар тосгоны гал түймэртэй тэмцэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байна.
 
Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш 35 жилийн туршид  Монгол Улсад Өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус төсөл Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжсэн 15 дахь төсөл болсон юм.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл.

Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг билээ.

#Өвсний үндэс, #Япон улс,