Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасыг бүхэлд нь цэргийн хяналтад авах төлөвлөгөөгөө илэрхийлэв. Тэрээр Израил энэ бүсийг удаан хугацаанд захирч, удирдахгүй, харин аюулгүйн бүс тогтоогоод удирдлагыг нь арабын хүчнүүдэд шилжүүлэх зорилготой гэж мэдэгдсэн байна. Гэвч энэ үйл явцад аль улсууд оролцох, удирдлагын ямар бүтэц байгуулах талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Тэрбээр сайд нар, цэргийнхэн болон бусад мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дүнд ийм төлөвлөгөө гаргаж буй бөгөөд үүнд одоогоор хяналтдаа аваагүй байгаа хэсгүүдийг үе шаттайгаар эзлэх, ингэхдээ хэдэн долоо хоногийн өмнө нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг оршин суугчдад хүргэх зэрэг хувилбар багтсан байна. 
Ташрамд, ХАМАС бүлэглэлийн барьцаалсан, одоогоор амьд 20 орчим хүн Газад байгаа гэж үзэж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгаар  израилчууд барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээр хийхийг илүүд үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху,