АНУ-ын гаалийн татварын цохилтод өртөж, хохирол амссан экспортлогчдоо дэмжих тусламжийн багцыг Бразилын Засгийн газар гаргалаа. Энэхүү төлөвлөгөөний дагуу 30 тэрбум реал буюу 5.55 тэрбум ам.долларын зээлийн шугам нээж, кофе, үхрийн мах, далайн бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, гутал, жимс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихээр болов.

Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва АНУ-ын шийдвэрт шууд хариу арга хэмжээ авахгүй, харин хамгийн их хохирох салбаруудад тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Тэрээр “Бид хэлэлцээр хийхийг эрмэлзэнэ, гэхдээ хэцүү байлаа гээд манай улсын тусгаар тогтнол хөндөгдөх ёсгүй” хэмээн онцолсон юм.

Тусламжийн хүрээнд жижиг, дунд компаниудад зориулсан санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, мөн экспортлогчдын татварын ачааллыг ирэх оны эцэс хүртэл бууруулах зэрэг арга хэмжээ авна. 

Эх сурвалж: Reuters

#Бразил, #Трампын тариф,