АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст хандан Вашингтон хотын цагдаагийн газрыг холбооны хяналтад байлгах хугацааг 30 хоногоос илүү урт хугацаанд сунгах хүсэлт гаргахаа мэдэгдлээ. Тэрээр энэ аргыг бусад хотод хэрэгжүүлэх жишиг болгох боломжтойг мөн онцлов. Өмнө нь тэрбээр Чикаго зэрэг ардчилсан удирдлагатай хотуудыг гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна гэж шүүмжилж байсан билээ. 

Трамп  Вашингтонд  Үндэсний гвардын 800 цэргийг илгээж, холбооны хууль сахиулагчдыг  дайчлаад буй. Тэрээр хотод гэмт хэрэг, орон гэргүйдэл газар авсан тул хууль сахиулах ажиллагааг эрчимжүүлэхээр ийм шийдвэр гаргасан. 
Гэвч албан ёсны статистикт дурдсанаар, Вашингтонд хүчирхийллийн гэмт хэрэг 2023 оноос хойш эрс буурсан үзүүлэлттэй байна. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #Вашингтон хот,