Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох талаар:
-МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.ГЭРЭЛ
-ABU ROBOCON 2025 ULAANBAATAR олон улсын төслийн ерөнхий продюсер Г.АГААНОРОВ
-ABU нарийн бичгийн дарга нарын газрын Робокон төсөл хариуцсан нарийн бичгийн дарга МИГИМУ ИЗУКА
-ABU ROBOCON төслийн продюсер КАВАХАРА САН
-ABU ROBOCON 2025 ULAANBAATAR олон улсын тэмцээний шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, доктор Ө.БАТБАЯР нар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн.
Монгол улс энэхүү тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 13 орны 14 баг баг оролцно. Зохион байгуулагч улс давуу эрхээр манай улсаас хоёр баг оролно. Үндсэн тэмцээнд ирэх ням гарагт Аса арена-д болно.
“Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан. 2019 онд анх зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдсан даалгаварыг биелүүлж байсан. Нэг зүйлийг хэлэхэд Монголчууд XIII зуунд Чингис хаан алт, мөнгөн гэрэгэг бусад орнуудад элч илгээж байсан нь өнөө цагийн гадаад паспорт, шуудан харилцааны эхлэлийг тавьж байсан. Монгол Улсын түүх соёлыг олон улсад Робоконоор дамжуулан сурталчилан танилцуулж байсан. Харин энэ жилийн тухайд дэлхийн дахинд оюутанзалуучуудын сонирхлыг маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15x8 харьцаатай, сагсны шийдний өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно.
“Робокон” нь зөвхөн тэмцээн юм шиг боловч хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн боловсролыг сурталчилах чухал ажил байдаг. Дотоодод болж байгаа болон олон улсын тэмцээнээр дамжуулан залуучуудын мэдлэг ур чадвар улам дээшилж байдаг давуу талтай. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс онцгой ач холбогдол өгч ажиллаж байна.
“ABU РОБОКОН” тэмцээнийг манай улсын дараа 2026 онд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг зохион байгуулна. Зохион байгуулагч улсаас 2-3 жилийн өмнө саналаа өгдөг. Тухайн саналдаа тэмцээн зохион байгуулах дүрмээ боловсруулж, танилцуулдаг. Тэмцээн зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг аж.

#онцолсон, #live, #“ABU Robocon 2025” олон улсын тэмцээн,