АНУ болон Израилын Иранд хийж буй дайн үргэлжилж, Ойрхи Дорнодын бусад улс, бүс рүү тэлээд буй. Иран нь Арабын нэгдсэн Эмират улс, Ирак руу пуужин, дроноор довтолж, энгийн иргэд ч эрсдэлд ороод байгаа юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тухайлбал, мөргөлдөөн эхэлснээс хойш Арабын нэгдсэн Эмират улсын нисэх онгоцны буудал, стратегийн чухал ач холбогдол бүхий боомт, зочид буудлыг Тегеран онилж байгаа нь эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт хэдийн нөлөөлж эхэллээ. Одоогоор Ираны цэргийн хүчин Арабын Эмиратын тээвэр болон газрын тосны дэд бүтцийн байгууламжууд руу  1900 гаруй пуужин, дрон харваад байна. Аюулгүй байдлын энэхүү эрсдэлийн улмаас агаарын тээвэр саатаж, олон улсын нислэгүүд цуцлагдсаар байгаа юм. 

Хамгийн сүүлд гэхэд Иран Иракийн "ногоон бүс" буюу өндөр хамгаалалттай дүүрэгт байрлах АНУ-ын Элчин сайдын яамыг онилон цохилт өгсөн нь дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж, олон улсын харилцааны хурцадмал байдлыг даамжруулж байна. Өчигдрөөс эхэлсэн уг довтолгооны үеэр Багдадын дипломат дүүрэг рүү гурван дрон, дөрвөн пуужингаар цохилт өгсний улмаас уг дүүрэгт гал гарчээ. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #Ирак, #Арабын Эмират,