Шадар сайд Х.Ганхуяг Шинэ хоршоо хөдөлгөөн болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.
Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэл өөрчлөх тухай тогтоолын төслийн танилцуулга бэлтгэж байна. Яагаад гэвэл Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай улсын агаарын дундаж температур 2.46 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундажаас даруй хоёр дахин өндөр дулаарал явагдаж байгааг илтгэнэ.
Уур амьсгалын энэхүү өөрчлөлт нь бэлчээрийн доройтол, усны нөөцийн хомсдол, ган, зудын давтамж, хуурайшлын эрчим нэмэгдэх зэрэг манай улсад олон талын эрсдэлийг бий болгож байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй мал аж ахуйд тулгуурласан манай улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, улмаар малчдын амьжиргаанд сорилт учруулж байна.
Монгол Улс нийтдээ 110 сая орчим га бэлчээрийн экосистемтэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том бэлчээрийн экосистемүүдийн нэгт тооцогддог. Сүүлийн үеийн судалгаагаар нийт бэлчээрийн 70% нь доройтож, цөлжилтөнд нэрвэгдсэн тоо баримт байна. Ер нь зохистой ашигласан бэлчээрийн хөрс нүүрстөрөгчийг тодорхой түвшинд шингээх боломжтой.
Гэвч бэлчээрийг тогтмол сэлгэх, малын тоог бэлчээрийн даацад тохируулан зохистой ашиглаж байж энэ нүүрстөрөгчийн шингээх чадварыг хадгалах боломжтой юм. Монгол Улсын Засгийн газар 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай шийдвэр гаргаж, малчдын хоршоонд суурилсан орон нутгийн эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
Бид Уур амьсгалын Үндэсний хорооны чиг үүргийг өөрчлөх тогтоолоор энэхүү хөдөлгөөнийг уур амьсгалын бодлоготой уялдуулан хөгжүүлж, бэлчээрийн тогтвортой менежмент, ойжуулалт, экосистемийн нөхөн сэргэлтэд суурилсан нүүрстөрөгчийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
Цаашид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг төсвөөс хараат бус, малчид өөрсдөө бэлчээр, байгаль орчноо хамгаалж шууд үр шимээ нүүрстөрөгчийн төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс ашиг шимийг нь хүртдэг байхаар бодлогын чиглэлийг тодорхойлсон юм. Үүний зэрэгцээ “Нүүрстөрөгчийн Үндэсний бүртгэлийн систем”-ийг бүрдүүлж, цаашид манай улсад хэрэгжих нүүрстөрөгчийн төсөл хөтөлбөрийг нэгдсэн, ил тод, засаглалын тогтвортой байдалд хангах зорилготой юм.

Гэрэл зургийг MPA.mn
“Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна
Монгол Улсад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг дэмжих зорилгоор “Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, барилга, хүрээлэн буй орчин зэрэг олон салбарт нийт 6,730 орчим стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэвч стандартыг хэрэгжүүлэх хангалтгүй, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сул, мөн тохирлын үнэлгээний байгууллага болон лабораторийн үйл ажиллагаанд эрх зүйн зохицуулалт тодорхой бус хэвээр байна. Өөрөөр хэлбэл чанарын дэд бүтцийн тогтолцоо сул хөгжсөн нь бизнесийн орчинд тодорхойгүй байдал, хүндрэл бэрхшээл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тогтолцоо нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сорилт, шинжилгээ, хэмжилтийн шинжлэх ухаанд суурилсан, нотолгоонд үндэслэн баталгаажуулах, хэрэглэгчийн итгэлийг бий болгох, худалдаанд үүсэх техникийн саад тотгорыг бууруулахад чухал үүрэгтэй.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх чанарын дэд бүтцийг хөгжүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгож, тохирлын үнэлгээний болон баталгаажуулалтын байгууллага, сорилт-шинжилгээний лабораторийн эрх зүйн статус, үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгохоор тусгасан.
Ингэснээр лабораторийн сорилт, шинжилгээний үйл ажиллагааг хараат бус, бие даасан, хөндлөнгийн, ил тод байх зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, мэдээллийн нэгдсэн сантай байх зохицуулалтыг оруулсан.

Мөн стандарт боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг илүү ил тод, нотолгоонд суурилсан болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах хяналтын тогтолцоог сайжруулах, стандарт болон тохирлын үнэлгээний үр дүнг олон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Хуулийн төсөл боловсруулах явцад нийслэл болон 21 аймагт төрийн байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг тусган боловсруулсан.
Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үндэсний тогтолцоо олон улсын нийтлэг жишигт нийцэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт сайжрахын зэрэгцээ Монгол Улсын экспорт, гадаад худалдааг дэмжих эрх зүйн орчин бүрдэх юм.

#онцолсон, #live, #Шинэ хоршоо хөдөлгөөн, #Шадар сайд Х.Ганхуяг,