Ховд аймгийн Жаргалант суманд Менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 1 иргэн нас барсантай холбоотойгоор Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдын хичээл сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 16-аас 20-ны өдрийг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Захирамжид: 

2026 оны 03 сарын 13 өдөр Дугаар А/191 Ховд Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, аймгийн Онцгой комиссын хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Жаргалант сумын хэмжээнд менингококкт халдварт өвчний тохиолдол 2 бүртгэгдэж 1 тохиолдол нас барсантай холбогдуулан Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээл сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цахимаар зохион байгуулах, аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ, бүх төрлийн секц дугуйланг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарласугай.

2. Менингококкт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, зөвлөмж мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллахыг Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Сүхнаран), Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал (Т.Баяртогтох) нарт үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсролын газар (Ц.Алтантунгалаг), сумдын Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА М.АМАРСАНАА

#Менингококкт халдвар, #Ховд аймгийн Жаргалант сум,