Ховд аймгийн Жаргалант суманд Менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 1 иргэн нас барсантай холбоотойгоор Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдын хичээл сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 16-аас 20-ны өдрийг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.