Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Хар тамхины хамааралтай иргэдийг эмчилдэг, нөхөн сэргээх эмнэлэг рүү Пакистан агаараас цохилт өгч, олон зуун хүний аминд хүрсэн гэж Афганистаны эрх баригчид мэдэгдлээ. Харин Исламабадын зүгээс эмнэлэг рүү цохилт өгсөн гэх мэдээллийг няцааж, зөвхөн цэргийн болон террористуудын хяналтад байдаг байгууламжуудыг онилсон гэдгээ илэрхийлээд байна. 

“Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитратын мэдээлснээр, даваа гарагийн оройн 21:00 цагийн орчимд Кабул дахь “Омид” хар тамхины эмчилгээний төв агаарын цохилтод өртжээ. Тэрбээр “2000 ортой эмнэлгийн барилгын ихэнх хэсэг сүйрсэн. Харамсалтай нь, амиа алдагсдын тоо 400-д хүрч, 250 шахам хүн шархадсан” хэмээн сошиал сүлжээнд бичжээ. Эмнэлгийн удирдлагуудын мэдээлснээр, халдлага болох үед тус төвд 2000 орчим хүн эмчлүүлж байсан аж. Мөн довтолгооны үеэр Кабул даяар хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож, нисэх онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах системийн чимээ гарсан талаар оршин суугчид мэдээлжээ. 

Пакистаны Ерөнхий сайд хэвлэлийн төлөөлөгч Мошарраф Зайди харин Афганистаны талын мэдэгдлийг үндэслэлгүй гэж онцолж, Кабул болон зүүн Нангархар мужид байрлах цэргийн байгууламж, террористуудын дэд бүтцэд маш нарийн төлөвлөлттэйгөөр цохилт өгсөн, харин энгийн иргэдэд ямар нэгэн хохирол учруулаагүй хэмээн мэдэгджээ. 
Хөрш хоёр улсын харилцаа энэ оны хоёрдугаар сараас дахин хурцдаад байгаа юм. Пакистан улс Афганистаныг террорист бүлэглэлүүдийг орогнуулж байна гэж буруутгасаар ирсэн бол “Талибан”-ы Засгийн газар үүнийг үгүйсгэж байна. 

Эх сурвалж: Reuters

#афганистан, #Пакистан, #агаарын цохилт,