Сүүлийн хоёр жил үргэлжилсэн дайны улмаас Газад хүмүүнлэгийн хямрал нүүрлээд буй. Тэгвэл хүүхдүүд, тэр дундаа бага насныхан хоол тэжээлийн дутагдалд орж, хүндээр өвчилж, нас барах нь эрс нэмэгджээ. 
Олон улсын байгууллагуудын анхааруулж буйгаар, 2025 оны наймдугаар сарын эхний 20 хоногт л гэхэд 133 хүн өлсөж нас барсан нь  өмнөх 22 сарын хугацаанд бүртгэгдсэн 89 тохиолдлоос эрс өндөр үзүүлэлт юм. Эдгээрийн дунд хүүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөнгүй байжээ.

Мөн одоогоор 70,000 орчим хүүхэд тураалд орж, хүнд өвдөн, яранд баригдсан бөгөөд тэдэнд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай ч эм болон тэжээл, хүнсээр гачигдсан хэвээр. 
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Ерөнхий комиссар Филиппэ Лазарини өлсгөлөнтэй тэмцэх эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ муу байгааг онцолж, олон хүүхэд эндэх эрсдэлтэйг анхаарууллаа.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Газын зурвас, #өлсгөлөн, #хүүхэд,