БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт Бээжинд болох цэргийн парадад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамт оролцоно гэж БНХАУ мэдээллээ. 
Энэ бол Кимийн хувьд олон улсын, олон талт арга хэмжээнд оролцож буй анхны тохиолдол бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд ч энэ нь дипломат амжилт болно гэж шинжээчид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Украйны дайныг зогсоох хэлэлцээрт АНУ Москваг татан оруулахыг хичээж буй үед Хятад Путин, Ким хоёрыг өөрийн талд татахыг оролдож буй нь энэ юм.
Ялалтын өдөр буюу Дэлхийн II дайнд Япон бууж өгсөний 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалд энэ жил 26 улсын Төрийн тэргүүн оролцоно. Харин Ким Жон Уны хувьд Хятад Улсын цэргийн парадад 1959 оноос хойш оролцож буй Хойд Солонгосын анхны удирдагч болох юм.

Харин барууны цөөнгүй удирдагч Украйны дайны улмаас парадад оролцохгүйгээ мэдэгдсэн бол Зүүн Өмнөд Азийн Индонез, Малайз зэрэг орнуудын удирдагчид оролцох аж. Мөн Мьянмарын цэргийн засгийн тэргүүн Мин Аун Хлайн ч Бээжинд очих юм байна.

Тяньанмэний талбайд болох энэхүү арга хэмжээгээр Хятадын шинэ үеийн зэвсэглэл, цэргийн бүтцийг анх удаа бүрэн танилцуулах юм.

Эх сурвалж: BBC 

#ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, #БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, #Бээжинд болох цэргийн парад,