Мэдээжийн хэрэг хэрэгтэй. Гэхдээ энэ удаа өглөө идэх цай хоол биш, өглөөний цай гэж нэрлэгдэж заншсан боловсруулсан үр тарианы бүтээгдэхүүнүүдийн тухай ярьж байгаа хэрэг. Олон эцэг эхчүүд энэхүү өглөөний цайг хэрэглэх зөв болов уу, буруу болов уу гэсэн эргэлзээтэй явдаг. Дийлэнхидээ өөрсдийнхөө таргалалттай холбон өглөөний цайг өгөхийг нэг их дэмжихгүй байгаа нь харагддаг.
Товчхоон түүх
Америкийн уугуул иргэд буюу индианчууд нунтагласан эрдэнэшишийг амттай болгон, эргэн бүхэл хэлбэрт шилжүүлж хэрэглэж болох юм байна аа гэдэг аргыг сэдсэнээр энэхүү өглөөний цайны түүх эхэлдэг юм байна. Энэ нь яван явсаар 19-р зууны үед яг өглөөний цай хэлбэрээрээ өглөө болгон хэрэглэж болох төрөл бүрийн амтат өглөөний цай болон үйлдвэрлэгдэж. Яагаад гэвэл тухайн үед өглөөд идэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээ маш их байсан хэрэг.
Тиймээс хүний өдөрт хэрэглэх махны хэмжээг багасгах зорилгоор зөвхөн үр тарианы бүтээгдэхүүнээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож, үүнийг нь ч хүмүүс дуртайяа хүлээн авч. Воо, энэ чинь л байхгүй юу даа. Ямар нэгэн бүтээгдэхүүнийг хор гэж зарлах нь чухал бус, харин хэрхэн багасгах аргыг нь санал болгох нь маш чухал. Өдгөө дэлхийн аварга хүнсний компаниуд бүгд л өөр өөрийн гэсэн morning cereal буюу өглөөний цайтай. Үүнийг нь дэлхийн сая сая хүүхдүүд өглөө болгон амтархан зооглосоор байна, тэдний дунд миний хүүхдүүд ч ордог.
Хэрхэн хийгддэг вэ?
Morning cereals хэмээх үгийг л өглөөний цай гэж орчуулаад байгаа болохоос биш махчлаад орчуулбал өглөөний үр тариа гэсэн үг юм. Үр тариа гэдэгт улаанбуудай, овъёос, арвай, хошуу тариа, хөх тариа гээд цаашаа тоо томшгүй олноор үргэлжилдэг.
Тэдний чанаж хатаасан үрийг дахин хүйтэн сүүнд хийгээд дэвтэхийг нь хүлээвэл сургуулиасаа баттай хоцроод зогсохгүй идэхэд ч маш тааламжгүй болно. Тиймээс л эдгээр үр тариаг төрөл бүрээр боловсруулан,хөвсгөр хэлбэрт оруулж амтлан, хүйтэн сүү хийгээд идэхэд ч таатай болгон хувиргаж байгаа нь энэ бүтээгдэхүүний өөрийнх нь мөн чанар. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн улаанбуудайн суурин дээр хийгддэг бөгөөд бусад үр тариаг нэр төрөлд нь тааруулан бүхэл үрээр нь хийж өгснөөр амт чанараар баяжихаар зогсохгүй эслэгийн агууламжийг ч нэмэгдүүлж байдаг.
Зарим үр тарианы компаниуд цавуулагт харшилдаг хүүхдүүдэд зориулж цавуулаг агуулаагүй өглөөний цай үйлдвэрлэгддэг бөгөөд энэ нь эрдэнэшишийн суурин дээр хийгдэж, бусад цавуулаггүй бүхэл үрээр баяжиж байдаг. Анзаарвал энэ хоёр тусдаа асуудал бөгөөд цавуулаг уургийн томоохон төлөөлөгч болох улаанбуудай нь хор биш шүү гэдгийг харуулдаг, үнэхээр харшилтай хэрэглэгчдэд нь цавуулаг агуулаагүйгээр ч хийж болдог юм аа гэдгийг тод томруун харуулдаг.
Өглөөний цайны бас нэг онцлог бол тухайн бүтээгдэхүүнийг хүүхдэд хэрэгцээтэй аминдэм, эрдсээр баяжуулах маш том боломжийг олгодог. Үр тариа боловсруулах болон дулааны боловсруулалтын үед усанд уусдаг аминдэмээ алдаж болдог. Харин бэлэн бүтээгдэхүүнийг баяжуулж өгснөөр дээрээс нь бүлээн юм уу хүйтэн сүү л хийж хэрэглэдэг тул маш өгөөжтэй аминдэмжүүлэлт, баяжуулалт болдог.
Жишээ бүтээгдэхүүн
За би хүүхдүүдийнхээ ойрдоо хэрэглээд байгаа энэхүү бүтээгдэхүүний шошгыг танилцуулъя. Энэ реклам огт биш, угаасаа л бүхий л өглөөний цайнууд иймэрхүү л орц найрлагатай байгаа.
Орц найрлага дээр нь харвал 36% улаанбуудай, 30% эрдэнэшиш, 10% бүтэн үрийн овъёос, глюкозын сироп, хоолны давс, байгалийн гаралтай амтлагч, хүнсний будагч: луувангийн нухаш, луувангийн шүүс, elderberry жимсний ханд, куркума буюу турмерик гэж.
- Дээр хэлсэнчлэн уг үр тарианы бүтээгдэхүүнийг бүрдүүлж байгаа үр тарианууд нь улаанбуудай, эрдэнэшиш, овъёос юм байна. Эдгээрийг улаанбуудайнд агуулагдах байгалийн цавуулгаар барьцалдуулж энэхүү гоё шаржигнуур хөөсөн жижиг цагаригнуудыг бүрдүүлдэг юм байна хэмээн ойлгох хэрэгтэй.
Орцноос нь харвал нэмэлт барьцалдуулагч гэчихээр зүйл ердөө алга. Энэ бол улаанбуудайн гавъяа.
Нөгөө талаар үр тариаг идсэнээр энерги өгөхөөс гадна нүүрсус нь хувирч уураг, тос ч болон нийлэгжих боломжтой байдаг тул өглөөний цайнд үр тариа хэрэглэх нь зөв.
- Глюкозын сироп гэнэ ээ. Аа муу чихэр гэж хэлэх гэж байгаа бол хүүхэд ч бас амттай зүйл идэх нь зөв. Түүнээс биед сайн гэсэн гээд хольцгүй хар талх идээд явах хүүхэд дэлхийн хаанаас ч олдохгүй л болов уу. Энэхүү бага зэргийн чихэрлэг амтыг л глюкозоор өгч байгаа хэрэг.
Өөрсдөө болохоор судсаараа глюкоз шахуулчихаад, шоколад идчихээд, кофендоо сахар хутгаж уучихаад хүүхдүүдээсээ энэ зэргийн глюкозыг харамлах нь тэнэглэл мөн шүү.
- Хоолны давс бол тодорхой. Хүүхэд хоол тэжээлээрээ Na хэмээх эрдсийг тодорхой хэмжээгээр заавал авч байж зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ, хоёрдугаарт мэдээж хоолны давс амтанд нөлөөлнө.
- Байгалийн гаралтай амтлагчууд гэж. Энэ бүтээгдэхүүнийг өвөрмөц сайхан амттай болгож байгаа нь энэ амтлагчуудын үүрэг. Энэ байгууллагын ноу-хау байх боломжтой. Тэгээд байгалийн гээд тодотгочихсон
Герман бүтээгдэхүүнд бол би шууд итгэдэг
- Хүнсний будагчууд хэмээгээд яг юу юу хэрэглэснээ бичжээ. Е160 хэмээх хүнсний нэмэлт бол улаан, улбар шар өнгийн будагч бодис болох бетта каротин хэмээх бодис. Нөгөө талаар бетта каротин бол луувангийн улбар шар өнгийг үүсгэдэг.
Тиймээс луувангийн нухаш, луувангийн шүүс хэмээн тавьсан нь маш сэтгэл хөдөлгөм тайлбар байлаа. Энэ жижиг цагаригнууд улбар шар өнгө, шар өнгө, бор өнгийн цагаригуудын холимог. Турмерик бол шар өнгийг нь үүсгэж байна, elderberry бор өнгийг нь. Маш ойлгомжтой бичсэн байгаа биз
ДҮГНЭЕ
Өглөөний цайны үр тариа бол үр тариа, баяжуулсан аминдэм, эрдсүүдийн хэрэгцээг хангахаас гадна үүнийг заавал аяга сүүтэй хольж хэрэглэдэг. Тэгэхээр өөрийгөө идүүлэхээс гадна хүүхэддээ аяга СҮҮ уулгачих боломжийг өгдөг маш гайхалтай бүтээгдэхүүн байдаг шүү.
Нэг сумаар хэдэн ч туулай буудаад байгаан. Олон төрлийн үр тариа хүнсэндээ хэрэглэх ёстой гэж ярьдаг ч яг оносон бүтээгдэхүүн бол мөн л энэ. Тиймээс хаяг шошгыг нь уншаад аль болох олон төрлийн үр тариатайг нь авах нь супер. Түүнээс шоколадтай байна уу, гүзээлзгэнэтэй гэжийнуу гэдэгт анхаарал хандуулаад дэмий.
Зарим нэг шаамий нөхрийн глюкозтой юм байна, хоосон нүүрсус, улаанбуудайтай юм байна, бөөн цавуулаг хор гэхчлэн дэмий балай ярианд итгэж сонсож суухаар утсандаа Google translate суулгаад, түүн дээрээ герман хэл татаад, Google lens ашиглан ядаж шошгоо орчуулчихдаг байгаарай. Тэгээд өөрөө судлах гэж оролд, мэдэхгүй бол маниасаа асуу.
Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР