АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагон буюу Батлан хамгаалах яамыг Дайны яам хэмээн нэрлэх захирамжийг гаргах гэж байгаагаа мэдэгдлээ. Тэгэхээр Пентагоны тэргүүн Пит Хегсетийг Дайны сайд гэж нэрлэхээр болж байна.  Тус яамыг анх 1789 онд байгуулахдаа Дайны яам гэсэн нэртэйгээр үүсгэж байсан бөгөөд Дэлхийн II дайны дараа 1947 онд өнөөгийн нэршлээ авсан юм. 

АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгресс л яам, агентлагийн нэрийг албан ёсоор өөрчилдөг тул ийм  өөрчлөлт хийхийн тулд хуулийн нэмэлт шаардлагатайг захирамжид мөн дурджээ. Дональд Трампын онцолж буйгаар, Дайны яам гэдэг нь илүү хүчтэй, зоримог төсөөлөл төрүүлэх тул ийнхүү нэрлэж байгаа аж. 

АНУ-ын хэвлэлүүдийн тооцоолсноор,  албан ёсны нэрийг ийнхүү өөрчилбөл агентлаг, тэмдэг, имэйл хаяг, дүрэмт хувцас зэрэг олон зүйл шинэчлэх шаардлагатай тул тэрбум орчим долларын зардал гарах магадлалтай байна.

 Эх сурвалж:  BBC

#онцолсон, #Дональд Трамп, #Дайны яам,