Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлдэг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг 00 минутад болно.

Энэхүү арга хэмжээг Баянзүрх дүүргийн ИТХ бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын зохион байгуулснаар ЦАУЗБУК, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхдүүд оролцоно.

Дашрамд дуулгахад 2001 онд ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Цагаатгалын Улсын Комисс нь Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран 2022 онд босгож, жил бүрийн есдүгээр сарын 09-ний өдөр ийнхүү хүндэтгэл үзүүлсээр 4 дэх жилийн нүүрийг үзэж, уламжлал болгон зохион байгуулдаг болсон байна. 

Эх сурвалж: Цагаатгалын Улсын комисс

#Цагаатгалын Улсын комисс, #Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр,