Америкийн консерватив идэвхтэн Чарли Киркийг буудсан этгээд өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өдгөө 31 настай байсан Кирк нь Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын холбоотны нэг бөгөөд залууст нөлөөлөх, тэднийг идэвхжүүлэх үйл ажиллагаагаараа танигдсан нэгэн байжээ. Тэрбээр Юта мужийн Орем хот дахь Юта Валлей их сургуульд оюутнуудад зориулсан арга хэмжээний үеэр хүзүүндээ буудуулж амиа алдсан юм.
Мөрдөн шалгах албаныхан хэрэг гарах үеэр барилгын дээвэр дээр явж буй эрэгтэйн бичлэгийг олон нийтэд үзүүлсэн бөгөөд тэрбээр дээврээс бууж ойролцоох ой руу орсон бөгөөд тэндээс түүний ашигласан байж магадгүй буу олджээ.
Мөрдөгчид уг этгээдийг албан ёсоор сэжигтнээр нэрлээгүй байгаа ч хэрэг болсон газарт байсныг баталж байна. Үүний зэрэгцээ Юта мужийн захирагч Спенсер Кокс, Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател нар олон нийтэд хандан энэ залуугийн талаарх мэдээлэл өгч, таньж мэдсэн тохиолдолд даруй холбоо барихыг уриаллаа.
Эх сурвалж: Reuters

#Чарли Кирк, #Америкийн консерватив идэвхтэн Чарли Кирк,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3564