Дэлхийн Цаг уурын байгууллага (WMO)-ын шинэ тайланд дурдсанаар, дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл буюу CO₂-ын агууламж 1957 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.
2023-2024 онд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дэлхийн хэмжээнд дунджаар 3.5 ppm-р өссөн бөгөөд түлшний хэрэглээ, Өмнөд Америкт гарсан түймрийн тоо нэмэгдсэн нь үүнд нөлөөлснийг мэргэжилтнүүд онцолсон байна.

Мөн тайланд дурдсанаар, метан болон азотын исэл зэрэг бусад хийн түвшин ч түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна. Тухайлбал, метаны хэмжээ аж үйлдвэрийн үеийн өмнөх түвшнээс 16, азотын исэл 25 хувиар тус тус нэмэгджээ.

Одоогоор дэлхийн ой мод, хөрс, далай нүүрстөрөгчийн ялгарлын ойролцоогоор 50 хувийг шингээдэг ч сүүлийн жилүүдэд энэ “чадвар” нь буурч байгаа юм.
Ингэснээр, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжих төлөвтэй. 

Эх сурвалж: Reuters 

#Хүлэмжийн хийн ялгарал,