Бразилын төрийн өмчит газрын тосны компани “Petrobras” Амазоны бүсийн далайн хэсэгт газрын тосны туршилтын өрөмдлөг хийх зөвшөөрөл авчээ.

Тус зөвшөөрөл нь Амазон мөрний амнаас 500 км зайд, Амапа мужийн эрэг орчим дахь далайн блокт өрөмдлөг хийх эрхийг өгч байгаа юм. “Petrobras” компанийн мэдээлснээр, тэд байгаль орчныг хамгаалах бүтэц, эрсдэлийг хянах найдвартай системтэй гэдгээ нотолж чадсан гэнэ.

Гэсэн ч байгаль хамгаалагчид болон олон улсын байгууллагууд уг шийдвэрийг эрс шүүмжилж байна. Хайгуул, олборлолтын явцад газрын тос асгарах магадлалтай бөгөөд энэ нь далайгаар дамжин Амазонд хүрч, дэлхийн биологийн төрөл зүйлийн 10 хувийг багтаасан экосистемд ноцтой хор хөнөөл учруулах аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Greenpeace” зэрэг байгууллагууд энэ шийдвэрийг ирэх сард Амазоны Белен хотод болох COP30 уур амьсгалын чуулганы өмнөхөн Бразилын манлайллыг сулруулж байна хэмээн буруутгаж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг мөн 2050 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилгод хүрэхийн тулд шинэ газрын тосны төслүүдийг нээхгүй байх ёстой гэж онцолж буй. 

Бразилын Байгаль орчны сайд Марина Силва ч уг төслийг эсэргүүцэж байгаа бол харин Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва эдийн засгийн үүднээс дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Одоогоор “ExxonMobil” болон “Chevron” зэрэг олон улсын нефтийн компаниуд ч Амазон орчимд хайгуул хийх хүсэлт гарган зөвшөөрөл хүлээж байна.

Эх сурвалж: BBC 

#Бразил, #Амазоны бүс,