Израил, ХАМАС-ын хооронд гал зогсоох хэлэлцээрийг хянах зорилготой олон улсын ажлын хэсэгт Британи нэгдлээ.
Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, ажлын хэсгийг Иргэний цэргийн зохицуулалтын төв хэмээн нэрлэж байгаа бөгөөд тэд АНУ-ын багийн удирдлага дор ажиллах аж. Энэхүү төвд Египет, Катар, Турк, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсын төлөөлөгчид мөн нэгдэх юм.
Их Британийн зүгээс цэргүүдээ одоогоор Газ руу илгээхгүй, байлдааны бүс рүү нэвтрүүлэхгүй, харин хяналт, мониторингийн чиглэлд ажиллах юм байна.
АНУ ч Ойрхи Дорнодод байрлаж байсан 200 орчим цэргээ Израил руу шилжүүлэн гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хянаж, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтад туслахаа мэдэгдээд буй.
Эх сурвалж: ВВС

#Газын энхийн хэлэлцээр, #Британи,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557