БОЛОВСРОЛ

ШИНЭ НОМ: Монголын нууц товцоо 2000 асуулт, хариулт

Аливаа нэг номыг тахин шүтэж хоймортоо залах биш үргэлж хэрэглэж, уншиж судлах нь зүй ёсны асуудал. Тиймээс л сонгодог бүтээлийг олон янз хэлбэрээр задлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх нь соён гэгээрүүлэх жинхэнэ үүрэг байдаг.

Монголчуудын уран зохиол, уран сайхны түүхэн бүтээлийн хосгүй нэгэн өв бол “Монголын нууц товчоо”. Тус номоос бид өөрсдийн үүх түүх, удам судар, зан заншил, уламжлалын онцлог, монголчуудын сэтгэлгээнийг цар хүрээг хүртэж, танин мэдэх боломжтой. Үүнээс гадна нууц товчоо бол дан ганц баримтат, түүхэн эх сурвалж болохоос гадна уран сайхны хосгүй үнэт туурвил билээ.

Аливаа гүрний сэргэн мандалт, мөхөл, байлдан дагуулалт болоод хувь хүний даянд дуурсагдсан намтрыг бие хүн талаас нь уудалж, цаана нь улс орны аж байдал, хүмүүсийн амьдралын талаар хөндсөн эл бүтээлийг хүн бүр уншиж, танин мэдэх нь нэг талаар ямар ч сонголтгүй хүлээн авах үүрэг гэлтэй. Гэвч хүүхэд багачууд тухайн бүтээлийг уншихад хэлзүйн асуудлаас эхлээд хүндрэл үүсдэг. Тиймээс хялбаршуулан хэвлэж, хожим их дээд сургуульд тус бүтээлийг бүрэн эхээр нь шимтэн унших гүүрийг барьж өгдөг.

Өнөөдөр нийгэм цаг үеэ дагаад ч тэр юм уу орчин үеийн хүүхдүүд, эртний уламжлалт сонгодог зохиолуудаас ихээхэн хөндийрөх болсон. Ийм нөхцөлд тэр бүрчлэн сонирхоод байхгүй, үйл явдал нь эртний цаг үед өрнөдөг бүтээлийг яаж хадгалж авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гол нь тэнд монголчуудын оюун сэтгэлгээний цар хүрээ, өв уламжлалын асар олон зүйлс хадгалагдаж үлдсэн байдаг. 

Сэтгүүлч О.Эрдэнэчимэг “Монголын нууц товчоо: 2000 асуулт, хариулт” хэмээх тус номоо бүх насныханд зориулан бэлтгэжээ. Уг шинэлэг хувилбар нь “Монголын нууц товчоо”-ны бүлэг бүрээс тодорхой, танин мэдэхэд хамгаас чухал асуултуудыг боловсруулж, бүлэг болгоны удаах хэсэгт хариултыг нь оноосон байна.

Тэгэхээр дан ганц сургалтын системийн загварчлал, тоймлон дүгнэсэн бус харин ч олон жилийн уйгагүй судалгааны үр дүнд бүтээгдсэн гэж хэлж болно.

Тиймээс “Монголын нууц товчоо”-г уншиж, тус бүтээлийн талаар илүүтэй танин мэдэж, мэдлэгээ бусадтай хуваалцах, өөрийгөө сорих дадлыг хэвшүүлэх, хүүхдүүдтэйгээ ярилцахад илүү дөхөм байх зэрэгт уг номыг ач холбогдол оршино.

#шинэ ном, #Монголын нууц товцоо,