Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины улмаас 40 гаруй хүн амиа алдаж, 400,000 гаруй иргэн орон гэрээ орхин нүүхэд хүрлээ. Тус улсын хамгийн хүн амтай бүс Сэбү аралд хамгийн их хохирол учирсан бөгөөд айлууд усанд автаж, машин, ачааны чингэлгүүд урсаж буй дүрс бичлэгүүд цахим сүлжээнд түгжээ. Хар салхины үеэр иргэдэд тусламж үзүүлж байсан нисдэг тэрэг осолдож, багийн таван гишүүн, нисгэгч амиа алдсан хэрэг ч гарав.
Гудамж, талбай бүгд усанд автсан тул иргэдийг завиар очиж аварч, тусламж үзүүлж байгааг онцгой байдлын албаныхан мэдээлж байна. Филиппинд жилд дунджаар 20 орчим хар салхи дайран өнгөрдөг ч “Калмаеги” сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй хар салхи гэж цаг уурчид онцолж буй. Хар салхи одоо Вьетнам руу чиглэж буй бөгөөд тус улсад ч аадар бороо орж, зарим хот, тосгон үерт автаад буй.
Эх сурвалж: ВВС

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557