Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Перу улсын өмнөд хэсгийн уулархаг Арекүпа мужид автобус гүн хавцал руу унасны улмаас 37 хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай орон нутгийн эх сурвалж мэдээлжээ. Арекүпагийн эрүүл мэндийн газрын дарга Вальтер Опорто “36 хүн газар дээрээ нас барж, нэг хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа амьсгал хураасан” хэмээлээ. Зорчигч тээврийн энэхүү автобус Чала хэмээх далайн эргийн тосгоноос Арекүпа руу явж байхдаа суудлын автомашинтай мөргөлдөж, 200 метрийн гүн хавцал руу унасан байна. Зорчигч тээврийг хариуцдаг “Llamosas” компанийн зүгээс одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм. Энэ нь сүүлийн жилүүдэд Латин Америкт гарсан хамгийн олон хүний амь нас хохирсон ослуудын нэг болж байна.
Эх сурвалж: Reuters

#перу,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557