Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Дэлхийн 43 мэргэжилтний хийсэн судалгаанд хэт боловсруулсан хүнс нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буйг анхааруулжээ.
Урт хугацаанд хийсэн 104 цуврал судалгааны 92 нь хэт боловсруулсан хүнсний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг онцолж буй. Эдгээр судалгаанд дурдсанаар, энэ төрлийн хүнсний хэрэглээ архаг өвчин, тэр дундаа чихрийн шижин, таргалалт, сэтгэл санааны түгшүүр зэрэгт нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Мөн хэт боловсруулсан хүнсний хэрэглээ дэлхий даяар нэмэгдэж байгаа бөгөөд АНУ-д нийт хооллолтын 50-иас дээш хувийг эзэлж байгаа аж.
Хэт боловсруулсан хүнс хэмээх энэхүү нэр томьёог 15 жилийн өмнө анх гаргаж ирсэн бөгөөд энэ нь үйлдвэрийн аргаар боловсруулсан, нэмэлт бодис болон үйлдвэрийн орц найрлага ихтэй хүнс юм.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Хэт боловсруулсан хүнс,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557