Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-дэ “Нью-Йорк Таймс”-т ярилцлага өгөхдөө БНХАУ-ын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Хятад ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, эдийн засгаа тэлэхэд л анхаарч, газар нутгаа тэлэх бодлогоо зогсоох ёстой гэж онцлов.
Тайванийн эдийн засаг энэ онд 7.3 хувиар өсөхөөр байгаа бол Хятадын өсөлтийг таван хувь гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Гэвч тус улсад дотоод худалдан авалт буурсан, үүнийг дагаад үйлдвэрлэл хумигдаж буй зэрэг эдийн засгийн нөхцөл байдлыг Лай Чин-дэ онцолж, эдгээр асуудлаа шийдэхэд Бээжин төвлөрөх ёстой хэмээлээ. Түүний энэ мэдэгдлийн талаар Бээжин ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байгаа юм.
Ташрамд, Тайвань сүүлийн жилүүдэд хиймэл оюун болон өндөр технологийн салбарт түлхүү анхаарч буй тул эдийн засаг нь ч үүнийг дагаад өсөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Тайвань,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557