Гэрэл зургийг MPA.mn

"Бодлогод залуусын хяналт" ТББ-аас “Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт” V үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Тус ТББ нь 2021 оноос Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Дата эрх чөлөө” сэдэвт үзэсгэлэнг санаачилж жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Энэ удаа таван жилийн ойгоо угтан бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох вэ гэдэг асуултын дагуу ‘’Иргэдийн хяналт’’ гэсэн сэдвийг онцолж үзэсгэлэнгийн дата мэдээллээ бэлтгэлээ. Үзэсгэлэнгээр Сонгуулийн 2024 оны ТВ суртачилгаа дата, ШЕЗ шүүгч бус гишүүн томилгооны мониторинг, улс төрийн намын ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт гэх мэт сонирхолтой олон дэд болон үндсэн сэдвийн хүрээнд өгөгдлийг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр танилцуулж байна. 

Үзэсгэлэн энэ сарын 9-13-ныг хүртэл "Blue Mon" төвийн нэгдүгээр давхарт байрлах "Norphei Art Gallery"-д гарна. 

#онцолсон, #“Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт”  V үзэсгэлэн, #Бодлогод залуусын хяналт ТББ, #Олон улсын Авлигын эсрэг өдөр,