Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иранд үргэлжилж буй дайнаас үүдэн газрын тос үнэ өссөөр буй энэ үед АНУ Оросоос түр хугацаанд нефть худалдаж авахыг зөвшөөрлөө. Үүнээс өмнө Вашингтон Оросоос нефть худалдан авахыг хориглоод байсан юм. 

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ тухай мэдэгдэхдээ дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах зорилгоор авч буй түр арга хэмжээ гэж онцолсон юм. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын 11 хүртэл АНУ Оросын нефтийг далайгаар тээвэрлэж буй танкеруудаас газрын тос худалдан авах боломжтой болно. Гэхдээ энэ зөвшөөрөл зөвхөн тээвэрлэгдэж байгаа газрын тосонд хамаарах бөгөөд энэ нь Орост төдийлэн ашиг авчрахгүй гэж албаныхан үзэж байна. 

АНУ болон Израилын Иранд хийж байгаа дайн өдгөө 14 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд Иран газрын тос тээвэрлэх гол зам Ормузын хоолойг хаасан бөгөөд өчигдөр Персийн буланд байсан ачааны гурван хөлөг онгоц руу цохилт өгсөн юм. Харин өнөөдөр Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменей Ормузын хоолойг цаашид ч хаана хэмээн мэдэгдээд буй. Үүсээд буй энэ нөхцөл байдлын улмаас газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж, хөрөнгийн зах зээл савлаад байна. 

Газрын тосны үнэ ийнхүү өсөж буйтай холбоотойгоор Олон улсын эрчим хүчний агентлаг 400 сая баррель нефтийг дэлхийн зах зээлд гаргаж, интервенц хийхээ мэдэгджээ. Харин улс орнууд одоогоор шатахууны хэрэглээг хянах, үнийн өсөлтийг барих арга хэмжээ авч буй. Тухайлбал, Ойрхи Дорнодоос түүхий нефтиэ авдаг Филиппин түлшээ хэмнэхээр төрийн албан хаагчдыг долоо хоногийн дөрөвт нь ажиллуулах шийдвэр гаргав. Түүнчлэн Япон, Өмнөд Солонгос, Тайланд улсууд бензиний үнэд дээд хязгаар тогтоогоод буй. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #газрын тос, #ОРос,