Өнгөрсөн онд Z үеийнхний өрнүүлсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Балба улсад парламентын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Уг сонгуульд Раштрия Сватантра нам ялалт байгуулж, парламентын доод танхимын гуравны хоёр буюу 182 суудал авсан байна. Харин Непалын конгресс нам 38 суудлаар хоёрдугаарт, эрх баригч асан Коммунист нам 25 суудлаар гуравдугаар жагсжээ. Тус улсын энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 19 сая иргэний 60 хувь нь оролцсон гэж албаны эх сурвалжууд онцолж байна.
Сонгуульд ялалт байгуулж олонх болсон Раштрия Сватантра намыг нийслэл Катманду хотын захирагч асан Балендра Шах удирдаж байгаа бөгөөд тэрбээр дараагийн Ерөнхий сайдаар тодроод байна. Тэрбээр өнгөрсөн жилийн эсэргүүцлийн жагсаалын үеэр залуусыг дэмжсэнээрээ олон нийтийн дунд нэр хүнд нь эрс өссөн юм.
Раштрия Сватантра нам нь 2022 онд байгуулагдсан, улс төрийн хамгийн залуу хүчин ч энэ сонгуульд маш өндөр амжилт гаргаж байна хэмээн ажиглагчид онцолж буй. Балбад тулгараад буй ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл, нийгмийн тэгш бус байдлыг шийдэх зэрэг голчлон залууст чиглэсэн амлалтуудыг тэд мөрийн хөтөлбөртөө багтаажээ.
Эх сурвалж: Reuters

#Непалын сонгууль, #Балендра Шах,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557