Кенийн нийслэл Найроби хотод нэгэн хятад иргэн 2000 гаруй шоргоолж хууль бусаар гаргахыг завдсан хэргээр нисэх онгоцны буудалд баривчлагджээ. Жан Кэцюнь хэмээх энэ иргэний ачаанд олон тооны амьд шоргоолж байгааг хяналтын байгууллагынхан илрүүлсэн байна. Түүний хулгайлахыг завдсан цэцэрлэгийн хатан шоргоолж нь олон улсын биологийн олон янз байдлын тухай хэлэлцээрээр  хамгаалагддаг бөгөөд худалдах, хууль бусаар тээвэрлэх хориотой аж. 

Кенийн Зэрлэг ан амьтдыг хамгаалах алба өнгөрсөн жил Европ, Азид энэ төрлийн шоргоолжны эрэлт нэмэгдэж байгааг анхааруулж байсан юм. “Messor cephalotes” хэмээх энэ шоргоолжийг хүмүүс гэртээ тэжээх нь нэмэгдэж байгаа аж. 

Өнгөрсөн тавдугаар сард Кенийн шүүх мянган амьд  шоргоолжийг улсаас хууль бусаар гаргахыг завдсан хэргээр Бельгийн хоёр, Вьетнамын нэг, Кенийн нэг иргэн буюу нийт дөрвөн хүнд нэг жилийн хорих ял, эсвэл 7700 ам.долларын торгууль төлөх ял оноож байв. Тэд эдгээр шоргоолжийг хообий болгон цуглуулж байсан бөгөөд хилээр гаргах, тээвэрлэх нь хууль бус гэдгийг мэдээгүй гэж онцолсон байна.

Эх сурвалж: BBC 

#Кени,