Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

ОХУ руу хууль бусаар машин экспортлох явдалтай эрчимтэй тэмцэнэ гэдгээ БНСУ-ын гаалийн байгууллага мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ, Казахстан, Киргиз зэрэг гуравдагч орнуудаар дамжуулан ОХУ руу хууль бусаар машин экспортлох нь эрс нэмэгдэж буй аж. 

Өмнөд Солонгосын Гаалийн албаны мэдээлснээр, өнгөрсөн жилд л гэхэд ийм төрлийн экспорт 2024 онтой харьцуулахад тав дахин нэмэгдэж, 149.2 тэрбум вон буюу 100.78 сая ам.долларт хүрчээ.

Автомашин худалдаалагчид, тэр тусмаа хууль бусаар экспортлогчид Казахстан, Киргиз зэрэг ОХУ-ын хөрш орнууд руу оруулж байна гэж гаальд мэдүүлсэн машинуудыг ОХУ руу гаргадаг байна. Ингэхдээ тэд шинэ машин худалдан аваад хуучин харагдуулах арга хэрэглээд гуравдагч орнуудаар дамжуулан Орос руу нийлүүлж байгаа юм. 

Украины дайнтай холбоотойгоор Сөүл 2024 оноос хойш ОХУ руу нийлүүлэх машины экспортыг чангатгаж, 2.0 литрээс дээш хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл гаргахад тусгай зөвшөөрөл авахыг шаардаж байгаа юм. Хэрэв зөвшөөрөл аваагүй, мөн гуравдагч орнуудаар дамжуулан хууль бусаар тээвэрлэсэн бол долоо хүртэлх жилийн ял оноох, эсвэл барааны үнийн дүнг тав нугалсантай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж. Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу олон мянган автомашиныг ийм хууль бус аргаар Орос руу гаргадаг аж. 

Эх сурвалж: Reuters 

#БНсу, #ОРос,