Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт Аун Сан Су Чигийн бие муудсаар, үүний зэрэгцээ ар гэрийнхнээсээ сураг тасраад буйг түүний хүү Ким Арис “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр 2021 онд цэргийн эргэлтээс хойш ээжийнхээ талаар ямар ч албан мэдээлэл аваагүй бөгөөд зүрх нь муудсан, яс, буйл нь өвчилсөн гэх дам яриа сонссоор ирсэн байна.
Мьянмарт энэ сарын сүүлээр болох сонгуулийг тэрбээр цэргийн дэглэмийг хууль ёсны мэт харагдуулах зорилготой, өнгөц үйл явц хэмээн үзэж буй ч нөхцөл байдал өөрчлөгдвөл Аун Сан Су Чигийн асуудлыг сөхөж, арга хэмжээ авч магадгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Аун Сан Су Чигийн хүү Ким Арис.
“Түүний бие муудсаар байгаа. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хэн ч түүнийг хараагүй. Хуульчидтайгаа, тэр байтугай гэр бүлийнхэнтэйгээ ч холбоо барьж чадахгүй байна. Ээж маань хэдийн нас барсан ч байж магадгүй” гэж Ким Арис онцлов.
Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи 2010 онд сонгуулийн дараахан суллагдаж Янгон хотын Инья нуурын дэргэдэх гэртээ хорионд байсан ч 2021 оны төрийн эргэлтээс хойш Мьянмарт үймээн дэгдэж,
зэвсэгт эсэргүүцэл улс даяар өргөжих үед дахин хоригдсон. Су Чиг өдөөн хатгалга, авлига, сонгуулийн луйвар зэрэг хэрэгт буруутган нийт 27 жилийн хорих ял оноосон юм.
Арис ээжийгээ нийслэл Найпьидо хотод хоригдож байгаа гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557